БНХАУ-ын Засгийн газраас олгосон урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг болох Туул гол дээгүүрх Баянзүрхийн гүүрийг барьж байгаа билээ. Энэхүү гүүр нь 321 у/м, 4 эгнээ бүхий авто машины зам болон явган хүн, унадаг дугуйн замтай байх юм.
Одоогоор тус шинэ гүүрийн дөрвөн тасалгаат хайрцган дам нурууны 120 у/м хэсгийн доод үе болон хавирган хананы хэсэгт 191 машин 1,337 куб бетоныг цутгаж дуусчээ. Өнөөдрийн байдлаар гүүрийн барилгын ажлын явц 69.6%-тай байна.
Баянзүрхийн гүүр нь Монголд анх удаагаа дам нуруу нь үргэлжилсэн цутгалттай, төмөр-бетон хийцээр барьж байгаа юм. Энэхүү гүүрийг барьснаар авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой.