Монгол улсын Гавьяат тамирчин Г. Өсөхбаяр болон ОУХМ Д. Эрдэнэтогтох, Б. Онон нарын уулчид өнгөрөгч долдугаар сард Памирын нурууны Коммунизма, Корженевской оргилуудад авиралт хийхээр зорьсон билээ. Гэвч Тажикстан улсын засгийн газрын эзэмшлийн цорын ганц нисдэг тэрэг эдвэрч, тус ууланд очих боломжгүй болсон тул авиралтыг цуцалж, Киргизстан, Тажикстаны хил дээр орших Ленин (7134м) оргилд авирахаар очсон байна.
Ингээд наймдугаар сарын 5-ны өдөр уулчин МУГТ Г. Өсөхбаяр, ОУХМ Д. Эрдэнэтогтох, Б. Онон нар Памирын нурууны ЛЕНИН оргилд амжилттай авирч гарчээ.
Эх газрын хамгийн хойд захын 7000 метрээс өндөрт өргөгдсөн таван оргилд авирч гарсан хүнд ЗХУ-н үеэс “Цасны барс” буюу “Снежный тигр” цол олгодог байсан юм.
“Снежный тигр” хөтөлбөр нь хуучин ЗХУ-н үеэс бий болсон уулчдын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт Тянь-Шаний нуруунд Хан Тэнгэр (7010м), Жениш чокусу буюу Пик Победы (7439м) оргилууд байгаа бол, Памирын нурууны Исмоила Сомони буюу Коммунизм (7495м), Ленин (7134м), Корженевской (7105м) оргилууд багтана. Эх газрын хамгийн хойд захын 7000 метрээс өндөрт өргөгдсөн эдгээр 5 оргилд авирч гарсан хүнд ЗХУ-н үеэс Цасны барс буюу “Снежный тигр” цол олгодог байсан юм. Сүүлийн жилүүдэд энэ цол нь уулчдын хөтөлбөр болж хөгжиж байна.
Монголын уулчдаас “Снежный тигр” програмыг эхлүүлж, ийнхүү хоёр оргилд нь гараад байна.