Улсын наадмын шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан билээ. Тэгвэл тус 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн болохыг допингийн шинжилгээний төвөөс мэдэгдсэн. Гэвч нэр, цолыг нь зарлаагүй нь тус хоёр бөх хэн болохыг эрэлд гарахад хүргэсэн юм. Үүнтэй холбогдуулан энэ жилийн Улсын баяр наадмын комиссоос өөрсдөд нь хүргүүлсэн шинжилгээний хариуны талаар бөхчүүд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж эхэлсэн. Одоогоор шөвгийн 16 бөхийн 14 нь өөрсдийн мэдэгдлээ хийгээд байна. Эдгээр бөхчүүдэд:
1. Улсын аварга Н.Батсуурь /лайв хийсэн/
2. Улсын аварга Ч.Санжаадамба /лайв хийсэн/
3. Улсын аварга С.Мөнхбат /лайв хийсэн/
4. Улсын арслан П.Бүрэнтөгс /лайв хийсэн/
5. Улсын арслан Ц.Содномдорж /лайв хийсэн/
6. Улсын харцага Д.Анар /лайв хийсэн/
7. Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат /лайв хийсэн/
8. Улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох /лайв хийсэн/
9. Улсын начин Б.Орхонбаяр /лайв хийсэн/
10. Улсын начин Б.Цэрэнсодном /лайв хийсэн/
11. Улсын начин А.Давааням /лайв хийсэн/
12. Улсын начин Н.Баярбаатар /лайв хийсэн/
Харин Улсын гарьд Б.Гончигдамба удахгүй лайв хийхээ мэдээллийн сайтаар дамжуулан мэдэгдсэн бол Улсын харцага Б.Бат-Өлзий өөрийн цахим хуудаснаа сэргээш илрээгүй болохоо пост хэлбэрээр оруулжээ.
Эдгээр 14 бөх өөрсдийнн мэдэгдлээ хүргүүлснээр Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар үлдэж байгаа юм.