БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Бей Бонг Гиллийг Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Бадарч нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуульд Монгол Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдыг шүүхийн шинжилгээ, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед цагдаагийн байгууллагаас авах арга хэмжээ болон хар тамхи, мансууруулах бодис, кибер гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийг мөрдөх чиглэлээр богино хугацааны сургалтад хамруулах, тус сургуулиас сургагч багш нарыг урьж Монгол улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдад дээрх сургалтуудыг зохион байгуулж, харилцан туршлага солилцох ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах талаар санал солилцсон юм.