Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадмын тов зарлагдаад байсан билээ.
Гэтэл Баяр наадмын зохион байгуулах хорооноос хориотой бодис хэрэглэсэн хоёр бөх байгаа хэмээн мэдэгдэж, бөхчүүдийн шийдвэрийг үндэслэн “В” сорьцыг шинжлүүлэх эсэх талаарх мэдээллийг наймдугаар сарын 19-нд өгнө гэсэн юм.
Иймээс Баяр наадмын зохион байгуулах хорооны Бөхийн салбар комиссоос хориотой бодис хэрэглэсэн хоёр бөхийн нэр тодроогүй байгааг үндэслэн Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадмыг түр хугацаагаар хойшлуулжээ.
Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, цолны мялаалгын наадам энэ сарын 18-ны өдөр Хэнтийн аймагт зохион байгуулагдахаар товлогдоод байсан билээ.