Саяхан Япон загасчдын бүлэг мангас загас барьсан байна. Тэд энэхүү загасыг хараад Годзиллагийн домог биелэх магадлалтай гэж үзээд байгаа юм. Энэ мангас загас нь хоёр метрийн урттай бөгөөд аймшгийн зөгнөлт киноны амьтантай төстэй харагдсан гэж загасчид хэлжээ. Анх энэ загасыг загасчин Хироши Хирасака барьж зургыг блогт тавьснаар олон нийт мэдсэн юм. Түүний мэдээлснээр тэрээр сонин хачин загас барих дуртай мөн тэднийгээ идэж үзэх бүр дуртай гэнэ. Ингэснээрээ өөрийгөө шинжлэх ухааны туршилтын нэг хэсэг болж байгаа гэж үздэг ажээ. Интернет ертөнцөөр энэ загасны зургыг хараад Япончууд 2011 онд гарсан цөмийн станцын дэлбэрэлттэй холбоотой гэж үзэж байгаа юм.
Б.Нараа