Дэлхийн цагдаа, онцгой байдлын албан хаагчдын спортын наадам БНХАУ-ын Ченгду хотноо үргэлжилж байна. Энэхүү наадмын чөлөөт бөхийн төрлийн тэмцээн өчигдөр болж, монгол улсаас зургаан тамирчин зодогложээ.
Тэдгээрээс ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа эмэгтэйчүүдийн 75 кг-д, мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Нямдорж 70 кг-д, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 125 кг-д, Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэсийн тамирчин, гавьяат тамирчин Г.Эрдэнэбаяр 86 кг-д алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дуулал дөрвөнтөө эгшиглэв.
Харин “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар 74 кг-д, Эрүүл хамгаалалтын газрын шүүх хэлтсийн тамирчин, аймгийн арслан Н.Ганзориг мөнгөн медаль хүртэж Монгол улсын чөлөөт бөхийн тамирчид дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлжээ.