Өчигдөр наймдугаар сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны наймдугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 25,838,433 баримт хамрагдсан юм. Үүнээс:
• 10 сая төгрөгийн 2
• 5 сая төгрөгийн 23
• 1 сая төгрөгийн 254
• 100 мянган төгрөгийн 2304
• 30 мянган төгрөгийн 23241 баримт тохиролд таарч, нийт 25,824 иргэн азтан боллоо.
Энэ удаагийн тохирлоор супер азтан 50 сая төгрөг хожих байсан ч тодорсонгүй.