Ам бүлийн хэрэгцээндээ таарсан, тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгохыг зөвлөе. Тухайлбал хүнс хадгалалтын хэсэгт тавилыг +3 хэм, хөлдөөх тасалгаанд тавилыг -18 хэм дээр тааруулах хэрэгтэй. Халуун хүнсний зүйлийг тасалгааны хэмд хүртэл хөргөсний дараа хөргөгчинд хийнэ. Мэдээж хөргөгчний дотор талыг цэвэр байлгаж, хаалга нь сайн хаагдаж байгааг шалгахад илүүдэхгүй. Хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагчтай ойр байлгах нь эрчим хүч их зарцуулахад хүргэдэг байна. Жишээ нь хөргөгчийг 30-50°С хэмтэй бөгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулахад хүргэдэг бөгөөд ийм нөхцөлд хөргөгч нь жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг гэнэ.