“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр Монгол Улсаас гурван жүдоч хүч үзлээ. Тэмцээний 48кг-ийн 45 жүдоч оролцсон бөгөөд манай улсаас жинд хоёр бөх хүч сорьсон юм. Г.Наранцэцэгийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Словены бөх Маруса Стангартай барилдаж эхний ялалтаа авсан бол дараагийн тойрогт Косовагийн бөхтэй барилдаж ялагдал хүлээснээр тэмцээнээ дуусгажээ.
Харин Монгол улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль хүртэж Монголынхоо тугийг Токиогийн тэнгэрт мандууллаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, 2-р тойрогт Тайванийн бөхийг 1 минут, 25 секундэд, 3-р тойрогт Румыны бөхийг 53 секундэд цэвэр, хэсгийн аваргын төлөө 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны бөх Г.Отгонцэцэгийг 1 минут, 4 секундэд цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан.
Харин хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Украйны Дария Белодидтой хүч үзэж, даралтаар цэвэр ялагдсан. Ингэснээр хүрэл медалийн төлөө Францын Мелани Келементтэй барилдах болж учраа бөхөө өчих мэхээр цэвэр ялснаар энэ удаагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрээр ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай болж буй анай анхны бөх болж байгаа юм. Тэрбээр 2013 онд алт, 2017 онд мөнгөн медаль хүртээд байсан юм.
Харин Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин D хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Монако улсын бөх Янн Сиккардиг торгуулиар ялж, шөвгийн 32-т Солоносын бөх Чой Ин Хуктай барилдаж ялсан ч шөвгийн 16-гийн хариуцлагатай барилдаанд Киргизстаны бөх Айбек Үүлүд нэмэлт цагт цэвэр ялагдаж, тэмцээнээ дуусгасан юм.