Төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг иргэдэд бүрдүүлж тэдний цагийг хэмнэх зорилго бүхий ТҮЦ машин хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.
Энэхүү лавлах машин үйлчилгээнд нэвтэрснээс хойш давхардсан тоогоор 6 сая гаруй удаагийн үйлчилгээг иргэдэд үзүүлээд байгаа аж. Иргэдэд хүргэх ТҮЦ машины үйлчилгээг ойртуулах зорилгоор “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам”-тай хамтран “Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа” болон “Суурь боловсролын гэрчилгээний лавлагаа” ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Ингэснээр нийслэлийн 77, орон нутагт байрлах 33 ТҮЦ машины хаанаас ч иргэний цахим үнэмлэхээ ашиглан тухайн лавлагааг авах боломж бүрдэж байгаа юм.