Австрали улсад Хөгжлийн эдийн засгийн ухаанд суралцсан, Сангийн яам, Олон улсын
валютын сан зэрэг байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай, хамгийн гол нь \”Мэргэжлийн”
гэх тодотголтой Засгийн газрын энэ үед Монгол Улсад \”хэрэгтэй толгой” гэж
түүнийг үнэлж, төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо.
Түүний шууд удирдлагад Монголбанкны Хяналт шалгалтын газар, Мөнгөн тэмдэгт,
үнэт зүйлсийн газар, Эрсдэлийн удирдлагын алба, Санхүүгийн мэдээллийн алба багтах
юм байна. Гэвч О.Эрдэмбилэгийг Төв банкны удирдах албанд томилсноор ашиг сонирхлын
зөрчил үүсч болзошгүй байдал бий болчихлоо. Тухайлбал, тэрээр Голомт банкны тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн
даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн энэ албан тушаалаа хүлээлгэн өгч
амжилгүйгээр Монголбанкны дэд захирлаар томилогдчихлоо.
Үүнийгээ \”Төв банкны Ерөнхийлөгч шахуу хугацаанд санал тавьсан” гэж
тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл Голомт банкны Тэргүүн дэд захирлаар ажилладаг
залууд Н.Баяртсайхан санал тавьснаар албан тушаалаа хүлээлгэн өгч ч амжилгүй
УИХ-ын чуулганаар орчихсон байж болох юм. Тэгвэл О.Эрдэмбилэгийг Голомт банкны \”захиалгаар” Төв банк руу оруулсан
байж болзошгүй гэх хардлага төрж байна. Ер нь Голомтод удирдах албан тушаал
хашч байсан гэдэг нь өөрөө ашиг сонирхлын зөрчил бий болгоод байгаа юм. Уг нь
үүнийг л Авлигатай тэмцэх газар шалгаж, зөрчилтэй эсэхийг тогтоох ёстой юмсан.
Хэрвээ зөрчилгүй гэж үзсэн бол мөн л учир шалтгаанаа тайлбарламаар.
Хувийн эмнэлэгтэй, барилга барьж байсан гэх шалтгаануудаар сайдад нэр
дэвшигчдийг сонирхлын зөрчилтэй хэмээн тунхаглаж байсантай агаар нэг харагдаад
байгаа юм.
Төв банк арилжааны банкуудад хяналт шалгалт хийнэ. Гэтэл Голомт банканд
удирдах албан тушаал хашдаг байсан эрхэм өөрийн банкныхаа үйл ажиллагаанд
хяналт тавих болчихоод байна л даа. Энд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж үү.Ядаж байхад Төв банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн шууд удирдлагад \”хяналт
шалгалт” гээд дурьдчихсан байдаг. Мэдлэгтэй, чадвартай залуу гэдгийг нь дээр
дурьдсан. Гэвч яалт ч үгүй сонирхлын зөрчил үүсчихээд л байна.
Үүнийг ч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы хуралдааны үеэр сануулж,
асуулт хүртэл тавьж харагдсан. Уг нь Төв банк арилжааны банкуудаас хараат бус
байж, хяналт шалгалт шударга л явагдах ёстой. Харин уг томилгоо Төв банкыг
арилжааны банкуудаас хараат болгочих шиг боллоо гэж муйхарлан бодож сууна. О.Эрдэмбилэгийг төрийн байгууллагад олон жил
ажилласан, цаашдаа ч шударга сайхан ажиллахыг үгүйсгэхгүй. Тийм байгаасай л гэж
хүсч байна.
Учир нь арилжааны банкуудын зээлийн хүүнд ард иргэд \”нуруугаа авахуулж”,
олон аж ахуй нэгж үүд хаалгаа барьж байна. Үүнийг зохицуулж, монополь байдалд
хязгаар тавих эрх мэдэл Төв банканд л бий гэж ойлгодог.
А.Аюуш