Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.
Тэрээр “2022 онд ЗГ-ын Хяналтын тухай хууль гаргасан. Энэ дагуу Засгийн газрын харьяа бүх яам, төрийн үйлчилгээний газруудад хяналт тавьдаг. Энэ чиг үүргийн дагуу ажилладаг. Сайд нартай улс төрийн хариуцлага бид ярихгүй. Бидний гол зорилго, төрийн нүсэр бүтцийг багасгаж, яамд үр дүнтэй ажилладаг болъё. Яг үнэнийг хэлэхэд, төрийн албан хаагч ажлын цагаар тайлан бичиж байна, нэг тайлангаа 70 гаруй байгууллага руу явуулж байна, ямар ч үр дүн байхгүй. Байгаль орчны салбар, Хуульзүйн салбарт асуудал шийдэгддэг байх ёстой. Үр ашигаар нь үнэлдэг болъё.
Бид ирэх жил эмийн чанарын асуудалд анхаарах гэж байгаа. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас судалгаа гаргасан байна. Нэг ноцтой дүгнэлт байна билээ, Монгол Улс иргэдийнхээ өвчлөлд мөнгө хийдэг улс болсон байна гэж.
Бас нэг асуудал нь цагдаагийн байгууллага. Иргэд маш их хохирдог, хэргийг нь шийддэггүй асуудал. нэг мөрдөн байцаагч 50 хавтас хэрэг шалгах ёстой байтал 150-200 хэрэг мөрдөж байна.
Нэг мөрдөн байцаагчийн дээр 10 гаруй дарга байна. Олон дарга үүрэг өгдөг, доор нь ажил хийдэг хүн алга. Хэрэг мөрдөхийн хажуугаар шөнө нь эргүүлд гардаг. Иймээс ирэх долоо хоногт цагдаагийн байгууллагад процессын хяналт хийнэ. Энэ байгууллага 500, 100 жилийн түүхтэй гэдэг ч анх байгуулагдахдаа ямар бүтэцтэй байсан, тэр чигээрээ. Өөрчлөгддөггүй. Иймээс гаднаас нь өөрчилнө гэж байгаа юм. ” гэлээ.