Өнөөдөр Катар улсын Доха хотноо 2019 оны хөнгөн атлаетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. 17 дахь удаагийн ДАШТ-д 209 орны баг тамирчид есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 6-ны өдрүүдэд өрсөлдөх юм.
Энэ удаагийн тэмцээнд Монгол улсыг төлөөлж дөрвөн тамирчин оролцохоор тус улсад очжээ. Монгол улсыг төлөөлж МУГТ Б.Сэр-Од, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан, Ц.Бямбажав нарын тамирчид дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлага дор оролцож байна.
Дэлхийн аваргын эмэгтэй марафон төрлийн гүйлт өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр явагдана. Энэхүү гараанд манай улсаас Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар уралдах бол эрэгтэй марафоны тамирчид 29-нд гүйлтийн зам зам дээр гарна.