ТАЙЛБАРЛАГЧ НАРТ ХИЙГЭЭД ТАМИРЧДАД ХЭЛЭХ 9 ХАТУУ ҮГ
1. Эн тэнцүүхэн ялагдлаа гэх юм. Эн тэнцүүхэн ялагдал гэж гэсэн медаль байхгүй. Спортод ялалт, ялагдал гэсэн хоёр туйл бий.
2. Гурван сая хүнтэй ард түмэн 50 эрх аваад олимпод орсон гэж бахархах. 300-хан хүн амтай Европын хот улсууд алтан медалиар бороо оруулж байна.
3. Тамирчдаа хайрласангүй гэнэ. Монголчууд үргэлж хайрлаж ирсэн. Хөдөмөрийн баатараас илүү тамирчдыг шагнадаг. Тамирчдаас хамгийн их хөдөлмөрийн баатрууд төрдөг. Наад захын холбоо нь улсын төсвөөс 500 сая төгрөг авдаг. Жилдээ хэдэн арван тэрбум төгрөг спортын арга хэмжээнд зориулагддаг.
4. Монголын тамирчид хангамж муу учраас амжилт үзүүлдэггүй гэнэ. Манай улс тамирчдын гадаадын тэмцээн уралдааны ихэнхи зардлыг төр даадаг. Ялангуяа олимп, дэлхий, Азийн аваргын бүх зардлыг даадаг. Бэлтгэлийн бааз, багш дасгалжуулагч, тамирчдын хэрэгсэл, хувцас, оймс гутал.тогооч, эмч, сэтгэлзүйч. Өөр яалгах гэсэн юм бэ. Африкийн ядуу орон, дайн байлдаантай газрууд, дүрвэгсдээс ямар олон аваргууд төрж байна бэ.
6.Төмөрхүлэг олимпийн аваргад ялагдлаа гээд бөөн баяр. Хүрэл медалийн эрхийн төлөөх барилдаанд сураг үгүй залуугийн нэг мэхэнд гурав ороод цэвэр тавиулсан. Тэр залуу нь медаль ч үгүй хоцорсон. Тамирчинаа ялагдахад нь баярладаг улс орон гэж байдаггүй. Харин ч хариуцлага нэхэж спортын сайдаа огцруулж баг тамирчдаа шинэчилдэг жишиг бий.
7.Тамирчид улсаас цалин авч, олимпод амжилт үзүүлбэл их хэмжээний урамшуулал, төрийн хишиг хүртдэг. Ойдов 7,5 Түвшинбаяр 7 сая Сэрдамба 6 сая төгрөг сар бүр хүртдэг. Үүнийг төрийн халамж хайр биш гэх үү. Цалингаа авсан бол үүргээ биелүүл.
8. Уянгын халилтай тайлбарлахаа боль. Үнэнээр нь хэл. \”Олимпийн түүхэнд долдугаар байрт орж алдараа мөнхөллөө” ч гэх шиг. Аваргууд мөнхөрдөг болохоос мөнгө, хүрэл медальтнууд мөнхөрдөггүй. Монголын жудог дэлхий мэднэ. Дэлхийн шилдэг 5 багийн нэг гэж донгосохоо больчих. Тайлбарлагч Шижирбаатар, Цагаандалайн өмнөөс ичээд байх юм. Олмпод оролцогчдын хувцас хунарт алтан медаль өгдөггүй. Үзэгчдийн анхаарал сарниулах гээд байх юм. Нүцгэн шахуу тамирчин явж л байна лээ.
9. Х.Баттулга жүдогийн тамирчид 2 алт, 3 мөнгө 2 хүрэл медаль авна гэсэн амлалтыг улс төрийн мөрийн хөтөлбөр шиг худал зүйл гэж ойлгох уу. Сайншанд, Төмөр зам барина гэдэг шиг. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэдэг шиг арай залуухан байсан бол Уранчимэгийн оронд үзэж алтан медаль зүүх байлаа. Сугалаа үнэндээ сайхан таарсан даа манайханд уг нь…
ШӨНӨЖИН ЖУДО ҮЗЭЖ БУХИМДСАН ТАНХАЙ ЭМЭЭГЭЭС НЬ…