Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Стийл энд Конкрийт” ХХК-ийн бетон хийцийн үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус үйлдвэр нь тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэсэн зөрчил илэрсэн байна. Энэхүү зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэргийг хялбаршуулан шийдвэрлэж, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны нэг заалт бүхий албан даалгавар өгчээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах “Ди Эйч Ти Эн” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр уурын зуухан түүхий нүүрс түлж байсан илэрсэн байна. Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.