Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/103 тоот тушаалаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Э.Дагиймааг томиллоо. Э.Дагиймаа нь сэтгүүлч мэргэжилтэй. 1996 оноос МҮОНТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, ахлах редактороор, 2002 оноос \”ТВ-5” телевизэд тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Мөн Монголын Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал, МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан захирлын сонгуульт ажилтай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадалтай, чадвартай сэтгүүлчдийн нэг юм.