“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Цэнгэл албан ажлаа өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ хуралдаж компанийэн гүйцэтгэх захирлаар Р.Батсүхийг томилох шийдвэрийг гаргажээ.
Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Р.Батсүх нь 2018 оны долдугаар сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.
Р.Батсүхийн намтар:
• Гүйцэтгэх захирал Р.Батсүх нь 1976 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.
• 1983-1993 онд Төв аймгийн Сэргэлэн сумын 10 жилийн дунд сургууль
• 1993-1998 онд Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр
• 2000-2001 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүй
• 2007-2009 онд Тайланд улсын Бангког хотноо Азийн технологийн их сургуулийг Тээврийн инженерийн мастер зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.
Ажилласан байдал:
• 1988-1999 онд “УБТЗ” ХНН Дархан өртөөнд Галт тэрэгний холбогч найруулагч АВХ
• 1999-2003 онд Ачаа тээврийн албанд Сургалт засварын инженер
• 2003-2007 онд Айраг өртөө зангилааны Дарга
• 2009-2010 онд ЗГХА, төмөр замын газарт Техник, технологийн мэргэжилтэн
• 2012-2013 онд Зам, тээврийн яаманд Мэргэжилтэн
• 2013-2015 онд Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.
• 2018 оны 07 сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж иржээ.