Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
- Б.Баярсайханыг -Үндэсний хөгжлийн газрын
- Ц.Ням-Осорыг – Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын
- Л.Зоригийг /УИХ-ын дарга М.Энхболдын ахлах зөвлөх/- Татварын Ерөнхий газрын
- Р.Содхүүг – Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын
- Ц.Шаравжамцыг – Биеийн тамир, спортын газрын
- Б.Баатарцогтыг – Ашигт малтмал, газрын тосны газрын
- Н.Цагаанхүүг /МАН-ын Хяналтын хорооны дарга/- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
- П.Нямдавааг – Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилжээ.
Харин \”Star\” телевизийн захирал Б.Асралтыг – Гаалийн Ерөнхий газрын даргаар томилсон байна.
Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Даажамбыг томилсон бол Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Агентлагын дарга нарыг сонгон шалгаруулалтаар жинхлэх эсэхээ шийдэх юм байна. Засгийн газар нь нийт 27 агентлагтай байхаар бүтцээ батлаад байгаа билээ.