МУИС судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд МУИС-ийн профессорын судалгааны ажлыг дэмжих, авьяаслаг залуу эрдэмтдийг МУИС дээр хийгдэж буй судалгааны ажилд оролцуулах, зорилгоор “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлсэн залуу эрдэмтдэд судалгааны тэтгэлгийг Монгол Улсад анх удаа олгохоор боллоо. “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлж шалгарсан эрдэмтэн хагас жилийн хугацаанд сар бүр МУИС-ийн ахлах багшийн цалинтай тэнцэхүйц тэтгэлгийг авах юм.
МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуульд пост-докторын судалгааны тэтгэлгийг дараах сэдвүүдээр зарлаж байна.
• Сэргээгдэх эрчим хүч ба ухаалаг эрчим хүчний судалгаа хөгжүүлэлт
• Эрчим хүчний тархмал үүсгүүрийн судалгаа
• Уул уурхайн тоон өгөгдлийн статистик шинжилгээ, түүний стохастик процессүүд
• Микроорганизм ба металлын сульфидийн эрдсийн харилцан үйлчлэлийн механизмын судалгаа
• Мезефор силика нанопартикл шинээр гарган авч түүнийг хорт хавдрын оношилгоонд хэрэглэх нь
• Hyrdogel ашиглан хүнд метал усан уусмалаас шингээх
• 3D принтер ашиглан бага оврын рентген-флуоресценцийн спектрометрийг хөгжүүлэх нь
• Текст шинжлэл дээр суурилсан мэдлэгийн загварчлал
• Гурван хэмжээст дэлгэц
• Агро уур амьсгалын нөөцийн шинэчилсэн үнэлгээ, шинжүүр утгууд
• Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгаль орчинд нөлөөлж буй зарим бохирдлыг судлах нь
• Цэвэрлэх байгууламжаас ялгарах лагийг боловсруулж, ашиглах арга зам
• Монгол орны бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлын биологийн идэвхт нэгдлийн судалгаа
Пост-докторын үргэлжлэх хугацаа: 2019.12.01-2020.05.31
Бүрдүүлэх материал:
1. Өргөдөл;
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Докторын дипломын хуулбар /эх хувийг авчрах/;
4. Бүтээлийн жагсаалт;
5. Судалгааны ажлын урьдчилсан төлөвлөгөө;
6. Пост-докторын судалгааны ажлын удирдагчийн пост-докторт сургах боломжтой эсэх талаарх тодорхойлолт;
7. Ажил эрхэлж буй бол ажлын газрын тодорхойлолт.
Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 8-ны 17.00 цаг
Материал хүлээн авах хаяг: МУИС-ийн хичээлийн 1-р байр 2 давхар, 206 тоот, Утас:77307730-1145
Сонирхсон эрдэмтэд https://www.num.edu.mn/filesnum/juram/Пост-докторын журам.pdf хаягаар мэдээлэл авна уу.
Ахисан түвшний сургуулийн бодлогын газар