Бразилын Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдаж буй XXXI удаагийн олимп амжилттай зохион байгуулагдаж байгаа. Олимпийн медаль гардуулах үеэр Хятадын усан спортын тамирчин Хе Зи-д найз залуу нь гэрлэх санал тавьжээ. Тэрээр 3 метрийн үсрэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Түүнийг медалиа авах үед найз залуу Чин Шиа нь олон нийтийн өмнө өвдөг сөхрөн гэрлэх санал тавихад бүсгүй зөвшөөрсөн гэнэ. Тэрээр \” Бид үерхээд 6 жил болж байна. Гэхдээ өнөөдөр гэрлэх санал тавина гэж төсөөлөсөн ч үгүй. Тэр маш олон зүйлийг амлаж, хийж өгнө гэсэн ч түүний хамгийн их итгэл төрүүлж байгаа зүйл нь намайг амар амгалан байлгаж чадах хайр нь юм.\” гэж Хе Зи хэлжээ.
Б.Нараа
Үндэстэн агентлаг