Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй хэмээн үзэж энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулжээ.
Энэхүү дуудлага худалдаанд банкууд 100 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлсэн бөгөөд саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг банкуудад нийлүүлсэн байна.
Энэ үеэр Монголбанкнаас төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.