Рио 2016 олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-д хүч үзсэн манай шилдэг ширэн бээлийтэн Эрдэнэбатын Цэндбаатар олимпийн наадмын хүрэл медалийн төлөө АНУ-ын шилдэг боксчинтой тулалдлаа. Гурван үеийн турш тун сонирхолтой тулаан хийсний эцэст манай тамирчин 3:0 харьцаатай ялагдал хүлээлээ.
Ингэснээр манай тамирчин олимпийн наадмыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа юм. Энэ жил дөнгөж 19 настай Э.Цэндбаатарын хувьд анхны олимпийн наадамдаа ийнхүү амжилттай оролцож, Риогийн рингэнд медалийн төлөө тулалдлаа.
Манай тамирчин эхний тойрогт Кенийн тамирчинг 3:0-ээр, удаах даваанд Беларусын Д.Асанаутыг 2:1-ээр ялж, шигшээ наймд шалгарсан. Харин тэрбээр хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Стивенсонтой тулалдаж ийн ялагдал хүлээлээ. Түүний тэмцээнийг үзсэн олон түмэн \”арай л барсангүй дээ. Дараа олон удаа таарах болно. Тэд үед л хариугаа аваарай\” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна.