2026 оны 10 дугаар сарын 22-ны 13:00 цагийн байдлаар Дундговь аймгийн өмнөд хэсгээр буюу Өлзийт суманд салхи баруун өмнөөс секундэд 20-22 метр хүрч, зарим үед 25-27 метр хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан байна.
Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуургатай байна. Харин зүүн, төвийн аймгууд болон нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай байна.

ЦУОШГ
Himawari-9 хиймэл дагуулын мэдээгээр тодорхойлсон шороон шуурганы зураг / Ягаан, тод ягаан өнгө – Дундговь, Дорноговь, Хэнтийн өмнө / 2026.10.22 16:30 Цаг











































































