Бид олимпийн дэвжээн дээр эзэнгүй орон шиг \”дарлуулж байна”. Яагаад вэ. Энэ
хэний буруу вэ.
Энэ тамирчдаасаа хэт их зүйл хүссэн ард түмний буруу. Тамирчиддаа хэт их
ачаалал үүрүүлсэн төр засгийн буруу. Манай олимпийн сүүлийн найдвар
Г.Мандахнаран гэж хэчнээн ч удаа бичиж, түүнийг балбав. Энэ их ачааллыг даах
тэнхээтэй манай тамирчид үнэхээр агуу юм аа. Узбекийн бөхтэй барилдлаа.
Тэр ялсан уу, ялсан. Гэхдээ ялалтаасаа өмнө баярласан нь түүнд ялагдал
болчихлоо. \”Би энэ медалийг заавал авах ёстой. Дахиад дөрвөн жил…, ар гэр,
амьдрал ахуй, нэр төр …” гээд л олон зүйлс Г.Мандахнарангийн нүдний өмнө
үзэгдэж байсан биз. Барилдааны хугацаа дуусах мөчид нэг оноогоор илүү яваа
тамирчин, дасгалжуулагч, түүнийг нь үзэж суугаа бидэнд ч сайхан байв. Гэхдээ
сүүлийн хоромууд маш удаан байлаа. Гэхдээ дүрмэндээ юу гэж заагаад ямар
шалтгааны улмаас Г.Мандахнаран ялагдах хүлээснийг сайн хэлж мэдэхгүй юм. Жүдод
бол хамгаалсан, зугтсан гээд \”шито”-гоор торгох үндэслэл бүрдсэн. Харин чөлөөт
бөхөд ямар дүрэм байдгийг үнэхээр хэлж мэдэхгүй юм. Илэрхий зугтсан. Тулж
зогсоод хамгаалсан бол Г.Мандахнаран улсын баатар болох байлаа. Гэвч түүнд
олимпийн хүрэл медаль хүртэхийн тулд үүнээс өөр арга байсангүй бололтой.
Олимпийн хүрэл медаль ямар үнэтэй вэ гэдгийг Монголчууд ойлгож, ухаарч
байгаа байх. Тиймээс тамирчдаасаа дахиж битгий илүү зүйл хүсээрэй. Тэд чаддагаа
л хийж байгаа. Тэднийг эх орноос нь мордуулахдаа \”найман медальтай ирнэ”, \”Алт
л авч ирээрэй” гэгчлэнгээр дэмжих бус харин ч дарамтлаад явуулсаны шагнал энэ
буй зай. Аваргын үнэтэй ялалтуудад чинь баярлаж, бахархаж сууна шүү. Тийм ээ
Г.Мандахнаран ялсан. Дахиад хэлье. Эзэнгүй орон шиг тамирчид нь \”дарлуулж байна\”.
А.Аюуш