Давсны хэт хэрэглээ ба зарим сөрөг нөлөөллийн талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс мэдээллээ.
Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь:
-
Цусны даралт ихсэх
-
Зүрх судасны өвчин
-
Чихрийн шижин
-
Зарим төрлийн хавдар зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар хүн амын давсны хоногийн дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин өндөр байна.
Давсны хэрэглээг хоногт тав грамм хүртэл бууруулснаар:
-
Цусны даралт ихсэх эрсдэл 30 хувиар буурна.
-
Зүрх судасны өвчний шалтгаант нас баралт 17 хувиар буурна.
-
Тархины харвалтын шалтгаант нас баралт 23 хувиар буурна.
-
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг бууруулахад тусална.
-
Хөдөлмөрийн чадвар алдалт багасаж, бүтээмж нэмэгдэнэ.
Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс өндөр хэвээр байна. Хоолондоо давс бага хэрэглэх, давс ихтэй боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн алхам гэдгийг НЭМҮТ-өөс зөвлөлөө.










































































