Монголбанк 2025 онд 16,337 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх жилээс 120 кг-аар буурсан, 2020 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болсныг Монголбанкнаас мэдээллээ.
Төв банк 2025 оны 12 дугаар сард 2,775.4 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 16.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 880.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,950.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.7 хувиар буурсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 12 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 490,374.67 төгрөгт хүрсэн байна.












































































