Кени улсад зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцсон 19 иргэнийг ирсэн даруйд нь ХӨСҮТ-д тусгаарлаж, холер өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлээ
Дээрхи хүмүүсд 6, 48, 72 цагаар холер өвчний шинжилгээ хийж, халдвар эсэргүүцэх арга хэмжээг авсан юм.
Өнөөдөр 12:00 цагт 19 хүний шинжилгээний эцсийн хариу гарч, холер өвчин үүсгэгч нян илрээгүй тул тусгаарлалтын дэглэмээс гаргасан байна.