\”Рио-2016\” зуны олимпийн 31 дүгээр наадмын эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдаж, харамсалтайгаар ялагдсан МУГТ Г.Мандахнаранд Канадад амьдардаг монгол охин медалиа бэлэглэхийг хүссэн талаар захидал илгээжээ. Тэрээр захидалдаа \”Монгол Улсын гавьяат тамирчинМандахнаран ахаа, Таныг манай гэрийнхэн зурагтаар үзээд хүрэл медалийн төлөө хожигдсонд харамсаж байна. Хоёр хоногийн өмнө Ирландын боксчинд нэгэн жаал хүү медалиа дурсгахыг хараад сэтгэл хөдөлж байв. Тэгээд би ч гэсэн танд медалиа өгч яагаад болохгүй гэж бодлоо. 2013 онд Канадын дунд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнээс авсан медалиа дурсгаж болох уу? Оттава хот, Канад, Д.Уянга” гэжээ.
Ирландын боксчин Майкл Конлан энэ сарын 17-ны өдөр боксын тэмцээний үеэр дэвжээн дээр дунд хуруугаа гаргаж, шүүгч нарт эсэргүүцлээ илэрхийлсэн. Учир нь тэрээр хүрэл медалийн төлөөх тулаанд ОХУ-ын тамирчин Владимир Нкитинтэй таарсан бөгөөд гурван үеийн тулааны эцэст шүүгчид Оросын боксчинд ялалт өгсөн билээ.
Цэнгэлдэх хүрээлэн даяар Майкл Конланыг дэмжиж байсан бөгөөд тулааны дараа таван настай бяцхан хүү түүнийг ялсан хэмээж өөрийн медалиа бэлэглэсэн юм.
Эх сурвалж: eagle.mn