УИХ-ын гишүүн Б.Ундармааг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулахаар ханджээ. Тодруулбал, “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа нарын иргэд өчигдөр /2019.11.19/ Эрүүгийн цагдаагийн албанд гомдол мэдээлэл хүргүүлсэн байна.
Тэдний “Монголын ажилчид ажил олгогч нарын нийгмийн даатгалын сандаа төвлөрүүлсэн 235 гаруй тэрбум төгрөг Капитал банкны дампууралтай хамт үгүй болох бодитой нөхцөл үүсээд байгаа байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх боллоо. Түүнчлэн Капитал банкны дампууралтай хамт 31 төрийн байгууллагын 375 тэрбум төгрөг ч мөн үгүй болж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкны эзэн гэдэг нь түүний АТГ-т гаргасан ХОМ-ээс нотлогдож байна” хэмээжээ.
Дашрамд, Б.Ундармаа гишүүнийг шалгуулахаар хандсан иргэдийн нэг болох Г.Хажидмаа нь өнгөрөгч хавар сургуулийн сурагчдын сүрьеэгийн асуудлыг нийгэмд дэлгэж шүгэл үлээж байсан хүмүүсийн нэг юм