2025-2026 оны хичээлийн жилийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл 2025 оны 08 дугаар сарын 04-18-ны өдрүүдэд, ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн бүртгэл 2025 оны 08 дугаар сарын 12-26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдаж байна.
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, тэгш хүртээмжтэй, ялгаатай хэрэгцээг ханган, олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлээрэй.
Авлига, ашиг сонирхлын зөрчил, дарамт шахалтаас ангид, ил тод нээлттэй хамтран ажиллацгаая.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар, Боловсролын ерөнхий газар









































































