Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-mongolia” системээр дамжуулан хүлээн авна.
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхэд бий. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
-
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
-
Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
-
Хэрэв шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.










































































