Монгол улсад 2019 оны арванндүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиож байна. Маргааш буюу 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласны 95 жил, 11 дүгээр сарын 27-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой тохиох юм.
Тиймээс эдгээр өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд ирэх пүрэв гарагаас дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилж 4, 9-өөр төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсэж болзошгүй тул жолооч та анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг мөн зөвлөлөө.