Амралт, зугаалгын цаг дуусч орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн осол, хэрэг гардаг тул Замын цагдаагийн газраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Авто_тээврийн_үндэсний_төв-тэй хамтран Оюутан_тээвэр хяналт шалгалтыг Улаанбаатар хотын 8 товчоонд 24 цагаар хийж эхлээд байна.
2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр улс, хот хоорондын 105 чиглэлд 431 тээврийн хэрэгслээр 9291 зорчигч орон нутгийн замд хөдөлгөөнд оролцсон байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, өөрөө болон зорчигч нарт \\хүүхэд\\ хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвших, аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Автотээврийн үндэсний төв – Тээвэр зохицуулалтын ГАЗАР