Жолооч бэлтгэх сургалтын талаар манай оронд төдийлөн судлаагүй байна. Жолооч бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн, арга, зохион байгуулалт, хяналт үнэлгээний хүрээнд судалж үзэхэд дараах нийтлэг шинжүүд ажиглагдаж байна. Жолооч бэлтгэх сургалтын зорилго, агуулга, хөтөлбөр нь иргэн авто тээврийн хэрэгслийг жолоодох эрх авах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна
Жолооч бэлтгэх сургалтын сэтгэл зүйн үндсийг судлаачид тодорхой хэмжээнд судалсан тал ажигдагдаж байна. Тодорхой нөхцөл байдалд ямар нэгэн зорилтыг шийдвэрлэхэд хувь хүний сэтгэл зүйн онцлогийн нөлөөллийг судалсан судалгааны дүнгээс үзэхэд темпераментийн нөлөөллийг судалсан нь анхаарал татаж байна.
Хэрэв жолооны ард сууж байгаа хүн меланхолик бол түүнээс зам дээр гэнэт үүссэн нөхцөл байдалд маш хурдан хариу үйлдэл түүнээс хүлээх хэрэггүй. Тэр бол удаан, түүний хөдөлгөөн нь итгэлтэй бус, онцгой нөхцөлд тэр сандардаг. Меланхолик нь замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэхийг хичээдэг. Авто тээврийн хэрэгслийн ийнхүү хөдөлгөөнтэй хотын замаар хөдөлгөөнд оролцохдоо тэрээр сэтгэлийн тухгүй байдлыг мэдэрдэг. Ийм темпераменттай хүмүүс нь ачаалал ихтэй цагуудаар хотын гудамжаар автомашин жолоодохоос татгалзах нь илүү сайн байна.
Хэрэв зам дээр хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолооч тааралдсан бол энэ мөн холерик байх магадлал өндөр байна. Ийм үйлдлүүд энэ темпераментын төрөлд илүү тохиолддог.
Эндээс дүгнэж үзэхэд, жолооч бэлтгэх сургалтад хамрагдаж байгаа суралцагчдын сэтгэл зүйн онцлогийг сургалтын арга зүйтэй нягт уялдуулан зохион байгуулах, тэдэнд цаашид жолоодлогын явцад анхаарах зүйлийг сэтгэл зүйн үүднээс ухамсарлуулах шаардлагатай болж байна.
Жолоодлогын сэтгэл зүйн судалгааны дараагийн чиглэл нь жолоочийн жолоо барьсан он жил, хугацаанаас хамаарсан онцлогууд юм. Тухайлбал, шинэ жолооч хажууд нь жолооны багш байхгүй байгаа ба тусламж авах хүнгүй болохоор замд гарахдаа айдастай байдаг.
Шинэхэн жолооч ихээхэн мэдрэлийн ба сэтгэлийн дарамтад ордог байна. Тэрээр гэнэтийн нөхцөлд орохоос зайлсхийхийг хичээдэг ба анхааралтай, болгоомжтой ба анхаарал нь төвлөрсөн байна. Улмаар урд гаргасан анхааралтай байдал ба өндөр болгоомжлолын үр дагавар болж, зөрчилдөөнтэй ба туйлын нөхцөлд оролгүйгээр анхныхаа дадлыг эзэмшсэнээр өөрийн мэргэжлийн бэлтгэлийн талаар жолоо сайн барьж болж байна гэсэн ташаа төсөөлөл үүсдэг байна. Энэ үед зам тээврийн осолд орох магадлал нэмэгддэг.
Дараа дараагийн аяллууд нь өөрийн жолоодлогоо бодитоор үнэлэхэд, зам дээр болж буйд болон аюултай нөхцөл үүсэх магадлалтай зөв харьцахад хүргэдэг.
Жолоодлогын зохих туршлага хуримтлагдахад анхаарал саарах байдал ихэнхдээ үүсдэг, жолооч нь өөрийн туршлагадаа найдан болгоомжлолыг тэр болгон сахидаггүй, тэр болгон аюулыг зөв үнэлдэггүй.
Судлаачдын үзэж байгаагаар авто машин жолоодсон жилээс сэтгэл зүйн онцлог нь жолоодлогод илүү чухал байдаг байна. Хүнд өөр өөр төрлийн темпераментууд хосолсон байдаг. Иймээс туршлагатай жолооны багшийн зорилго нь жолоочид байгаа бүхий л шинжүүдээс хамгийн сайныг нь тодруулж, тэдгээрийг хүчтэй болгож, харин мууг нь бэлтгэл хийх замаар засах явдал байдаг. Ингэснээр ямар ч хүнийг тийм ч муугүй жолооч болгож болно. Хамгийн гол нь сайн жолооны багшийг олох явдал юм.
Сургалтын явцад багш нар холерикийг сэтгэл хөдлөлөө дарах, хүрээлэн буй нөхцөлд зөв хариу үйлдэл гаргах ба бодлогогүй үйлдэл гаргахгүй байхад сургана. Дасгалуудаар шийдвэр гаргахдаа тааруу ба болгоомжтой меланхоликууд ба флекматикуудад жолоодох урлаг эзэмших нь өндөр үр дүнд хүрэхэд нь тусална.
Сургалтын явцад багш нар ямарч темпераменттай хүнд сайн жолооч болоход нь тус болох ёстой. Туршлага ба туулсан замын километр нь жолоочид шууд хамааралтай байдаг. Сэтгэл зүйчид аюулгүй явах өндөр төвшинд хүрэхээс өмнө жолоочийн дамжин өнгөрүүлдэг зан төлөвийн хэд хэдэн үеүдийг тодотгожээ.
Нэгдүгээр үе: байнгын аюултай мэдрэмжийг даван туулах. Энэ үе нь анхны өдрүүд ба заримдаа хэдэн долоо хоногоор үргэлжилдэг бөгөөд ихээхэн сэтгэлийн дарамтыг шаарддаг. Шинэ жолоочид шийдвэрлэхэд мэдлэг, туршлага байхгүй ба түүний өмнө буй зорилтуудын шинэлэг тал нь давамгайлж байдаг. Иймээс тэр туйлын ба зөрчилдөөний нөхцөл байдлаас зайлсхийхийг хичээдэг.
Хоёрдугаар үе: аюулыг дутуу үнэлэх. Нэгдүгээр үед туйлын нөхцөлүүдээс зайлсхийсний үр дүнд жолоочид зам дээр зан төлөвийн буруу хэлбэрүүдтэй тохиолдолд ороогүй эсвэл зам тээврийн осолд ороогүй болно. Энэ нөхцөл байдал нь автомашиныг удирдахдаа эрсдэлтэй байдлаар илэрхийлэгдэхээр өөрийн \”чадвар” гэж буруугаар хүлээн авсан байж болно. Энэ үе эхний гурваас таван мянган км гүйлтийн туршид үргэлжилдэг.
Гуравдугаар үе: аюулгүй байдлын өндөр мэдрэмжийг засварлах. жолооны хуримтлагдсан практик туршлага нь аюулгүй байдлын мэдрэмжийг бууруулдаг. Гэсэн хэдий ч энэ мэдрэмж хуурамч хэвээр л байгаа болно.
Дөрөвдүгээр үе: аюулыг бодитоор дүгнэх. Жолоодлогын эзэмшсэн дадал ба туршлага нь зам дээрх аюулын тухай мартахгүй байхад тусалдаг.
Тавдугаар үе: аюулгүй байдлын мэдрэмж буурах, жолоо барих эхний гурваас таван жил; эсвэл зуун мянган км гүйлтэд тохирдог. Энэхүү онцгой байдлыг сэтгэл зүйчид дараах байдлаар тайлбарладаг.
Жолооч нарын мэргэжлийн ур чадварын өндөр төвшин нь анхаарлыг сааруулах ба болгоомжлолоо алдахад хүргэдэг. Статистикаас үзвэл хамгийн хүнд зам тээврийн осолд гол төлөв туршлагатай жолоочид өртдөг байна. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалд зөвхөн жолооны туршлага нөлөөлөөд зогсохгүй мөн хүний сэтгэлзүйн онцлогууд нөлөөлдгийг харуулж байна.
Тодорхой хугацааны дараа автомашиныг бие даан жолоодох сонирхол буурахаас гадна хайхрамжгүй болох хандлагатай байдаг. Сэтгэл зүйчид үүнийг \”ханалт” гэж нэрлэдэг ба ийм мэдрэмж үүссэний дараагаар амрах хэрэгтэй. Заримдаа шинэ жолооч өмнөө өөр машиныг гаргадаггүйн учир нь илүү хөдөлгөөн хийхээс айж байгаатай холбоотой байдаг. Бусдыг төөрөгдүүлэхгүй, орчныхоо дургүйцлийг хүргэхгүй байх, маневрыг итгэлтэй гүйцэтгэж байхыг сургалтын явцад төлөвшүүлэх нь чухал байна.
Автомашины удирдлага нь тодорхой зүйлийг илэрхийлсэн байхыг анхаарах ёстой, өөрөөр хэлбэл бусад хөдөлгөөнд оролцогчдод маш ойлгомжтой байх учиртай. Түүнээс гадна жолоодлогод эрэгтэй эмэгтэй хүний зан төлөвийн ялгаа байх бөгөөд аль алиных нь зан төлөв мөн нийгэм-соёлын хүчин зүйлээр нөхцөлддөг байна. Тухайлбал, хөвгүүд охидоос илүү биеэ даасан байдал нь жолоодох чадвар хурдан эзэмшихэд эерэгээр нөлөөлж байхад, эсрэгээр охидуудад алдаанаас зайлсхийх эрмэлзэл нь давамгайлдаг.
Иймээс эрэгтэйчүүдэд тохиолддог алдаа ба золгүй тохиолдол нь өөрийнхөө боломжийг хэт үнэлсэн болон хэт өөртөө итгэлтэй байснаас гол төлөв болно. Эмэгтэйчүүдэд бол өөртөө хангалтгүй итгэлтэй, хэт болгоомжилсноос болдог байна. Сонирхолтой нь нас ахих тусам эрчүүдийн түрэмгий байдал буурдаг бол эмэгтэйчүүд эсрэгээр байх ба энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөгөөр нөлөөлдөг.
Эмэгтэйчүүдэд хамгийн хүнд ба хамгийн дургүй маневр бол ухрах хөдөлгөөн байдаг. Түүнийг эзэмшихэд эмэгтэй хүнд эрэгтэйгээс илүү хугацаа шаардагддаг. Мөн үүнтэй адил аюулгүйн бүсийн ач холбогдлыг дутуугаар үнэлэх явдал эрэгтэйчүүдийн дунд их байдаг байна.