Ном унших нь хүмүүний амьдралын уртыг мэдэгдэхүйц уртасгадаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэдний явуулсан судалгаанд 50-иас дээш насны 3635 хүн хамрагдсан байна. Тэр хүмүүсийг гурван бүлэгт хуваасан аж. Эхний бүлэгт долоо хоногт гурван цаг хагасаас дээш хугацааг ном уншдаг хүмүүс багтсан бол гурваас доош цаг ном уншдаг хүмүүс хоёрдугаар бүлэгт, сүүлчийн бүлэгт огт ном уншдаггүй хүмүүс багтжээ. 12 жилийн хугацаанд ажиглалт явуулсны эцэст номонд дурлагсдын дунд таалал төгсөх үзэгдэл номонд хайнга ханддаг хүмүүсээс зургаан хувиар бага байсан нь тогтоогдов. Мөн номонд дуртай хүмүүс бусдаасаа дунджаар 23 сараар илүү амьдарч байсан нь илэрчээ.
Та урт удаан наслахыг хүсвэл ном зохиол их уншиж байвал сайн гэдгийг эрдэмтэд онцолсон гэнэ. Харин сонин, сэтгүүл унших нь ийм нөлөө үзүүлдэггүй аж. Ном их уншвал оюун ухаан тэлж, тухайн хүний үгсийн сан баяжиж, анхаарал төвлөрч, тухайн номд өгүүлэгдэж байгаа зүйлд сэтгэл зовж шаналах үйл явц ихээхэн өрнөдөг байна. Судалгаанд оролцогчид чухам ямар төрлийн ном уншиж байснаа ил болгоогүй гэнэ. Гэхдээ эрдэмтдийн таамагласнаар бол тэд уран зохиолын номыг илүүтэй уншсан аж. Цаашид эрдэмтэд цахилгаан төхөөрөмжид хадгалсан ном болон сонсдог ном зэрэг нь амьдралыг уртасгадаг эсэхийг олж мэдэхээр төлөвлөж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn