Рио 2016 олимпийн наадамд Монголын жүдо бөхийн шигшээ баг түүхэндээ хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн. Ингэхдээ нэг мөнгөн медаль, хоёр шагналт тавдугаар байр, долоодугаар байрт орсон амжилттайгаар ирсэн. Жүдогийнхон сүүлийн гурван олимп дараалан медалийн буухиагаа үргэлжлүүлсэн нь Монголын спортын түүхэн дэх нэгэн шинэ амжилт болсон. Гэсэн хэдий ч Монголын ард түмэн жүдогийнхноос илүү их амжилт хүлээж, энэ удаагийн олимпийн наадамд үзүүлсэн амжилтыг нь чамлаж буй.
Тэгвэл өнгөрөгч лхагва гарагт жүдо бөхийн холбооныхон хуралдаж, ялалт, ялагдлынхаа шалтгаан нөхцөлийг дүгнэн ярилцжээ. Уг хурлын эхэнд МЖБХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулга жүочид олимпийн наадамд санаанд хүртэл өндөр амжилт үзүүлээгүй хариуцлагыг үүрч, холбооны ерөнхийлөгчөөсөө огцрох саналыг тавьжээ.Харин жүдогийн багш дасгалжуулагч, тамирчид гээд хамтран ажилладаг нөхөд нь түүний энэ хүсэлтийг эрс эсэргүүцэж, хэрэв Х.Баттулга жүдогийн холбоог орхих юм бол жүдочид сэтгэлзүйгүй болж, өмнөх уналтын үедээ очих болно хэмээн, түүний хүсэлтийг хүлээн аваагүй байна.
Тэр ч бүү хэл Монголын жүдод оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хөдөлмөрийн баатарт тодорхойлуулна гэхэд Х.Баттулга \”естой хэрэггүй, тэрний оронд Д.Сумъяагаа хөдөлмөрийн баатарт тодорхойлуулъя” гэж хариулжээ.