Онцгой байдлын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, шилдэг алба хаагчдаа шалгаруулж, шагнал гардууллаа.
2019 оны “Тэргүүний газар”-аар хурандаа Ж.Чүлтэмсүрэн даргатай Нийслэлийн Онцгой байдын газар, дэд хурандаа М.Адъяабаатар даргатай Дундговь аймгийн Онцгой байдын газар,
“Тэргүүний бүсийн төв”-өөр хурандаа Г.Ганбаатар захирагчтай Хойд бүсийн төв,
“Тэргүүний хэлтэс”-ээр дэд хурандаа Л.Чинбат даргатай НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс,
“Тэргүүний анги”-аар ахмад М.Төгөлдөр захирагчтай Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги,
“Тэргүүний салбар”-аар хошууч О.Батдорж даргатай Ховд аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбар,
“Тэргүүний салаа”-аар дэслэгч Б.Амарбаяр захирагчтай Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 58 дугаар ангийн I салаа, ахлах дэслэгч Ц.Ганзориг захирагчтай Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн II салаа,
“Тэргүүний бүлэг”-ээр ахлах дэслэгч Ж.Баярмагнай захирагчтай НОБГ-ын Аврах анги-105-ын III бүлэг, ахлах дэслэгч Л.Мөнхтулга захирагчтай Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Аврах салбарын II бүлэг тус тус шилдгээр шалгарлаа.
Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын албанд ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа Шилдэг алба хаагчдыг тодрууллаа.
“Шилдэг удирдагч”-аар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар,
“Шилдэг мэргэжилтэн”-ээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Х. Цэнд-Очир,
“Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э. Алтаншагай, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Хүрэлсүх, Баянзүрх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Буянсайхан, Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Ганбаяр, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч, ахлах ахлагч Б.Ганпүрэв, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Г.Баасанхүү, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч О.Оргилбаатар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Ш.Өлзийтогтох нар,
“Шилдэг аврагч”-аар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх,аврах ангийн аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч С.Цог-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх,аврах ангийн аврагч, ахлах ахлагч Ц.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Гантулга нар,
“Шилдэг холбоочин”-оор НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч П.Давааням,
“Шилдэг жолооч”-оор НОБГ-ын Аврах анги-105-ын жолооч-холбоочин, ахлах ахлагч А.Бямбадорж,
“Шилдэг ажилтан”-аар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын бичиг хэрэг архивын эрхлэгч, ахлагч Б.Уранцэцэг, Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн сантехникийн слесарь Д.Аравнайсүрэн нар,
“Шилдэг Улсын нөөцийн ажилтан”-аар Булган аймгийн Онцгойн байдлын газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн захирагч, ахлах дэслэгч С.Пүрэвсүрэн нар тодорлоо.
Харин “Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит шагнал”-аар НОБГ-ын Баянзүрх дүүргийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Должинсүрэн, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, ахлах ахлагч Б.Должинхорол, Улаанбаатар хот Улсын нөөцийн Обьект-03 салбарын харуул Ц.Мөнхбат нарыг шагнаж, урамшууллаа.