Өнөөдөр Казахстаны Bek Air компанийн онгоц Алматы хотын нисэх буудалд осолджээ. Тус ослын үеэр онгоцонд 95 зорчигч болон нислэгийн багийн таван гишүүн явж байсан аж.
Энэхүү ослын талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөрүүтэй мэдээлэл илгээсээр байгаа юм. Осол Москвагийн цагаар өнөөдөр 04:22 цагт болсон бөгөөд “Эйр Эйр “агаарын тээврийн компанийн Z2100 дугаартай нисэх онгоц Алматы – Нур-Султан чиглэлд хөөрөх үедээ өндрөө алдан унаж, хоёр давхар байшинг мөргөжээ. Тус ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо долоод хүрсэн хэмээн тус компанийн зүгээс мэдэгдсэн юм.
Харин тус улсын Дотоод хэргийн яамнаас “Урьдчилсан мэдээллээр есөн хүн амь үрэгдэж, есөн хүн бэртсэн, түүний дотор зургаан хүүхэд байна” хэмээн мэдэгдлээ.