Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нарын зодолдож буй бичлэг олон нийтэд ил болж, шүүмжлэл дагуулсаар байгаа билээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсаар дамжуулан дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Доромж үг даалгүй тавьтаргүй үйлдэл гаргасан нь миний буруу. Ичихийн ихээр ичив. Улстөрийн дайралттай үед бичлэг тасдаж тараасан нь онцгүй ч, надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Харин миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж харлуулах хэрэггүй” гэжээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокуророос УИХ-д тавьсан. Гэвч УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ч.Улаан гадаад томилолттой гэх шалтгаанаар хуралдааныг хойшлуулаад байгаа юм.
Номтойбаярын зодооны бүтэн бичлэг@mglbayas @Unurtsetsegn @mydagbadam @110Orgio @OtgooGo @S_Onontuul @Adyamaa_agii @MedeeMn @TovchMN @livetvmn @iSee_MN pic.twitter.com/WsnM3ftH27
— Zorig (@zorig61) January 21, 2020