Сурагчийн амралт саяхан дууссан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Хятад улсад коронавирүсийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор дэлхий нийтээр “энэ өвчлөлийн эсрэг” тэмцэж байна.
Үүнтэй адил Монгол Улсын Засгийн газар ч гэсэн гараа эвхээд суусангүй.
Юун түрүүн Монгол улсынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудаа гадуур явуулахгүй, олон нийтийн газар болон улс дамжуулан зорчуулахгүй байхаар “хөл хорио” тогтоосон. Араас нь Их ,дээд сургуулийн оюутнуудыг бас…
Олон нийтийн арга хэмжээнүүдийг мөн хорилоо.
Гэтэл “ХҮННҮ МОЛЛ” төвийн хүүхдийн тоглоомын газрууд хүнээр дүүрэн байна гэнэ. Эцэг эхчүүд үр хүүхдээ тоглуулж байгаа нь тэр.
яагаад…
ЭНЭ БОЛ ХҮҮХДИЙН АМРАЛТ биш ЭНЭ БОЛ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХОРИО ЦЭЭР…
Үр хүүхдээ гадуур битгий гарга, гэрт нь байлга гэсэн Засгийн газраас тогтоож буй ХОРИО ЦЭЭР шүү.
АНХААРААЧ та бүхэн….
Үхүүлж байж, энэ хорио цээрийн ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРЭХ гээд байгаа юм уу та нар!
Дахин хэлье… ЭНЭ БОЛ ХҮҮХДИЙН АМРАЛТ биш ЭНЭ БОЛ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХОРИО ЦЭЭР‼️
Энэ бол ТОГЛООМ биш…Зүгээр ч өвчин биш. ЭНЭ БОЛ ВИРҮСИЙН ГАРАЛТАЙ ХАЛДВАРТ ӨВЧИН, ЭДГЭЭХ ЭМ ТАРИА, ЭМЧИЛГЭЭ байхгүй шүү дээ.
ТА НАР ӨӨРСДИЙГӨӨ БИШ ЮМАА ГЭХЭД ҮР ХҮҮХДЭЭ ГЭРТЭЙ БАЙЛГАЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛААЧ ЭЭ…ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛААЧ ЭЭ.
КОРОНАВИРҮС ТОГЛООМ БИШ….
ЭЦЭГ ЭХЧҮҮД УХААНТАЙ БАЙГААСАЙ…
МОНГОЛ УЛС АМАР АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ.