Энэ жилийн ханиад хүндрэл, ужгирал ихтэй байна.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, томуугаар өвчилсөн иргэдийн 80 гаруй хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна.
Ялангуяа 5 хүртэлх насныхны дунд томуугийн хүндрэл ихэссэн нь 3-4 вирус давхар орчилд байгаатай холбоотой гэж ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн Тархвар судлаач эмч н.Уртнасан хэллээ.
Ирэх 7 хоногт хичээл сургууль эхлэхээр өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй учраас эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, дулаан хувцаслах, сайн унтуулж амруулан, амин дэмтэй хоол хүнс хэрэглүүлэх зэргээр дархлааг нь дэмжих хэрэгтэйг зөвлөж байна.