Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотод байгаа Монголын 31 иргэнийг эх оронд нь авчрах үйл ажиллагааг БНХАУ-ын талтай хамтран зохион байгуулах үүргийг Шадар сайд болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарт үүрэг болголоо.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Ухань хотод Монголын 31 иргэн байгаа. Хориг тавьсан учраас БНХАУ-ын талтай эхлээд зөвшилцөнө. Бид ямартай ч иргэдээ авчирна гэсэн байр суурьтай байна. Онгоц явуулж таарах болов уу. Даваа гараг буюу маргааш энэ асуудал тодорхой болно” гэсэн юм.