МИАТ ТӨХК нь коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонг Конг чиглэлийн зарим нислэгээ цуцлаад байна.
Зарим мэдээллийн хэрэгслээр бүх нислэгээ цуцалсан гэх ташаа мэдээлэл явж байгааг анхаарна уу.
МИАТ компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонг Конгийн чиглэлд 2 болон 3 дугаар сард нийт 8 нислэг цуцласан бөгөөд бусад нислэг хэвийн үргэлжилж байна.
НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН АЯЛЛУУД
Бээжин: Хоёрдугаар сарын 3, 5, 7, 9, 11, 12,14, 17, 19, 29-ний өдрийн ОМ223\224
Хонг Конг: Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 14-ний өдрийн ОМ297\298 болон хоёрдугаар сарын 3, 24, гуравдугаар сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аяллууд цуцлагдсан болно.
Бид нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авах боломжтой.
Эх сурвалж: МИАТ ТӨХК