Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсад ирж буй монгол иргэдийг саадгүй тээвэрлэнэ.
Харин Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон.
Мөн Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол Улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна.
Олон улсад зорчих галт тэрэгний тасалбарыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл онлайнаар худалдахгүй.
Дээрх өдрүүдэд Бээжин, Жинин, Хөх хот, Эрээн хот руу зорчих тасалбар худалдан авсан иргэдийн тасалбарыг шимтгэл хураамжгүй цуцлах буюу өдөр сольж өгнө.
Орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.