Өчигдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зам тээврийн осолд өртсөн 8 хүүхэд өртжээ. Үүнээс 3 хүүхэд нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн байна. Монгол улсын ЗХАБТХ-ийн 13.2.7 –д заасан /13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэллээ. Иймээс замын цагдаагийн газраас бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байхыг анхааруулж байна