Хэрвээ танд ханиад хүрэх үед нус, цэр гарсан байвал та шинэ төрлиин коронавирус уушигны үрэвсэл болоогүй гэсэн үг. Учир нь шинэ төрлиин коронавирус нь нус гарахгүй, хуурай ханиалга юм. Энэ бол коронавирусыг тодорхойлох хамгийн энгийн арга юм.
Энэхүү вирус нь халуунд тэсвэргүй бөгөөд 26-27 градусын температурт устдаг байна. Тиймээс халуун ус сайтар уух хэрэгтэй. Аль болох наранд гарах хэрэгтэй. Халуун ус уух нь бүх төрлийн вирусын эсрэг үр дүнтэй байдаг. Аль болох мөстэй ус уухгүй байх!
Коронавирусын талаар эмч нарын зөвлөгөө:
1. Энэ вирус нь нэлээд том хэмжээтэй (эс нь ойролцоогоор 400-500 мм диаметртэй) тул ердийн ямар ч маск (зөвхөн N95 биш) уг вирусыг шүүж чадна. Гэхдээ хэн нэгэн таны ойролцоо найтаах юм бол вирус нь газарт унах хүртлэх зай нь 3 метр тул агаарт тогтож үлдэхгүй.
2. Вирус метал буюу хатуу гадаргуу дээр унавал дор хаяж 12 цаг амьдрах болно. Тиймээс хэрэв та ямар нэгэн метал гадаргууд хүрсэн бол гараа савангаар сайтар угаах хэрэгтэй гэдгийг санаарай.
3. Вирус нь даавуунд 6-12 цагийн турш идэвхтэй хэвээр байдаг. Ердийн угаалгын нунтаг нь вирусыг устгаж чадна. Өдөр бүр угааж цэвэрлэх шаардлагагүй өвлийн хувцасны хувьд та вирусыг устгахын тулд нарны доор байрлуулаарай.
Коронавирус шинж тэмдгийн талаар:
1. Вирус эхлээд хоолойд халдварлах тул хоолой хуурайшиж энэ байдал 3-4 хоног үргэлжилнэ.
2. Дараа нь вирус нь хамрын шингэнтэй холилдож, цагаан мөгөөрсөн хоолойгоор дамжин уушгинд орж уушгины хатгалгаа үүсгэдэг. Энэ процесс 5-6 өдөр үргэлжилнэ.
3. Улмаар халуурч, амьсгалахад хүндрэлтэй болно. Хамар битүүрэх баидал нь ердийнхөөс өөр буюу усанд живж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Энэ тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах нь нэн чухал.
Урьдчилан сэргийлэх талаар:
1. Халдвар авах хамгийн түгээмэл арга бол олон нийтийн газaрт эд юмсанд хүрэх явдал тул гараа байнга сайтар угааж байх хэрэгтэй. Вирус таны гар дээр зөвхөн 5-10 минут амьдрах боломжтой, гэхдээ энэ 5-10 минутын дотор санамсаргүй гараараа нүдээ болон хамраа оролдох тохиолдол гарч болзошгүй.
2. Гараа байнга угаахаас гадна та хоолойгоо байнга зайлах нь хоолой дээр тогтсон вирусыг уушиг руу орохоос өмнө устгах буюу багасгадаг гэнэ.