COVID-19-өөс урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг авч буй байдлын үнэлгээ, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх гээд асуудлуудаар Засгийн газар өргөн бүрэлдэхүүнээр хуралдаж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг Цагаан сарын шинийн 8-ныг дуустал буюу ирэх даваа гараг хүртэл сунгах чиглэлийг өгөв гэж Засгийн газрын Олон нийт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Мөн цаг алдалгүй шийдэх бусад асуудлуудыг ярилцаж байна гэлээ.
Мөн Ерөнхий сайд УОК-н дарга буюу Шадар сайдад болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өгсөн. Тодруулбал, Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгсөн бөгөөд авто замын хязгаарлалтыг сунгах дээрх саналыг Улсын Онцгой комисс хуралдаж үүнийг эцэслэн шийдвэрлэнэ.
Засгийн газрын хуралдааны дараа Улсын Онцгой комиссийн хуралдаан болох юм.