Дуучин Рианна сайхан бие өвөрмөц хэрнээ гайхалтай хувцаслалт содон хоолойгоороо алдартай дуучин. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Нью Иоркийн гудамжаар алхан олны нүдийг хужирлаад бас ч үгүй гайхшруулаад авчээ. Яагаад гэж үү? Түүний өмссөн зүрхэн хэлбэртэй үслэг нөмрөгнөөс болоод. Түүний өмссөн энэхүү нөмрөг нь 15 мянга гаруй долларын үнэтэй бөгөөд алдарт Сайнт Лаурент брэндийн бүтээл юм. Мөн зөвхөн дуучин Рианнад зориулан бүтээсэн нөмрөг гээд боддоо. Мэдээж ганцхан түүнд зориулан бүтээсэн болоод ч тэр үү маш гайхалтай бас өвөрмөц харагдахгүй байна гэж үү? Түүний фэнүүд нь цахим хуудаснаа маш олон сэтгэгдлийг бичсэн байсан бөгөөд Сайнт Лаурент рүү хандах хувцас загвар сонирхогчдын тоо ч олширсон гэх мэдээлэл байна
Б.Нараа
Үндэстэн агентлаг