Өнөөдрөөс эхлэн нийт 279 цэгээр нийслэлийнхний хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг худалдаалж эхэлнэ. Тодруулбал, энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан өчигдөр мэдэгдсэн.
Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан арилжааны банк, өөрийн хөрөнгө, бодлогын гэрээ, хөдөө аж ахуйн бирж зэрэг дөрвөн эх үүсвэрээр 15 аж ахуйн нэгж нийт 13 мянган тонн махыг бэлтгэн нөөцөлснийг өнөөдрөөс худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Нөөцийн махны борлуулалт өмнөх онуудад зөвхөн томоохон худалдааны төвүүд, цөөн дэлгүүрүүдээр хэрэглэгчдэд хүрдэг байсан бол энэ жилээс агентийн гэрээгээр нийт 279 жижиглэн худалдааны төвөөр борлуулахаар болсон байна.
Ингэхдээ хороо бүрт 1-3 хүнсний дэлгүүр байхаар тооцож, НӨАТ, ПОС терминалийн төхөөрөмж ашиглалт, Бар кодын асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэд нөөцийн махыг хүндрэл бэрхшээлгүйгээр хямд үнээр дэргэдээсээ авах боломж бүрдэж байна.
Нөөцны мах үхрийн мах- 7,700 төгрөг, хонины мах- 6,700 төгрөг, ямааны мах- 6,200 төгрөгөөр тус тус худалдаалагдана.
Нийслэлд нөөцийн мах борлуулах 279 байршил: